Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нэг чингэлэг хүнсний ногооны үнэ 2.5 сая төгрөгөөс 14 сая хүртэл нэмэгджээ
10

Хүнсний бүтээгдэхүүн импортлогчид өнгөрсөн оны 11 сараас өмнө 15-18 тонн багтаамжтай нэг контейнер хүнсний ногооны тээврийн зардалд 2.5 сая төгрөг төлдөг байсан. Тэгвэл Эрээн болон Замын-Үүд боомт хооронд автозамын тээвэр зогсож чингэлэгт тээврээр тээвэрлэж эхэлснээс хойш нэг контейнер хүнсний ногооны үнэ 14 сая төгрөгт болж нэмэгджээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд 10 мян.тн, 3.8 сая америк долларын нарийн ногоог импортоор оруулж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.1 мян.тн буюу 60.2 хувиар буурсан үзүүлэлт юм.



