Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замд зүгшрүүлэх тээвэрлэлт хийж эхлэв

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/0309/274458604_486150899790253_5217272570845489769_n.jpg

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ.

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Оюу толгой" ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 3,200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн, экспортод гаргахад бэлэн болсон байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.