Л.Энх-Амгалан: Сайн багш өндөр, муу багш бага цалин авна

Улс төр
Deegii
Унших: 1 мин
80
legacy:Enh-Amgalan said/JU5A8206 copy.jpg

Багш нарын цалингийн тогтолцооны талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын 2023 оны төсөв батлагдахад төрийн үйлчилгээний алба хаагчдын цалингийн доод хэмжээг Засгийн газар тогтоох тогтоол гарсан.

Боловсролын салбарын хамгийн том санхүүжилтийн эх үүсвэр бол нэг хүүхдийн хувьсах зардал байдаг. Тиймээс нэг хүүхдийг сургах хувьсах зардал болон багш нарын цалингийн доод жишиг батлагдсанаар "үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо" руу шилжих юм. Багш нарын цалин Засгийн газраас тогтоосон цалингийн доод жишгээс хэдэн ч төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Ерөнхийдөө багшийн цалин сурагчдын сурлагын үр дүнгээр хэмжигдэнэ. Сайн багш өндөр цалин авна харин муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих зайлшгүй шаардлага байна.

Уг цалингийн тогтолцоо нь энэ сарын дунд үеэс эхлэн хэрэгжиж эхлэх юм " гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    багш

    Энэ одоо багшийн цалин нэмж бна гээд ярьсаар бгаад үнийн өсөлт болгосон. Өнөө нэмсэн гээд бгаа цалин нь одоо ч бхгүй. 1, 2 сард бүр таг хуучнаараа. Энэ хэзээ хэлсэндээ хүрэх хүн бэ?

  • З
    Зочин

    Муу багш гэж байх уу?

  • З
    Зочин

    Муу багш гэж байх уу?

  • З
    Зочин

    Муу багш гэж байх уу?

  • З
    Зочин

    Багшийн ажлыг үнэлж дүгнэхэд үнхээр бэрхшээлтэй, Зөвхөн өнөөдөр маргаашаар хэмжигдэггүй урт удаан тасралтгүй үйл ажиллагааны цогцос байдаг учир ҮНЭЛЖ ДҮГНЭХЭД БЭРХШШЭЛ их тулгарна .Түрүүн ч тийм байсан

  • Т
    Туяа

    Муу багшийн цалинг сонсьё

  • З
    Зочин

    Бичиг цаасаар биш сурагчдын юу сурсанг нь шалгаад цалингаа нэмэх хэрэгтэй.

  • Х
    хэнд ч хэрэгүй хөдөлмөрийн багш

    мэдээж л их дээд сургуульд горлиж байгаа хүүхддээ математик химийн илүү цаг авна., муусай хөвгүүдэд минь ядаж алх хадаасаа зөв барьяа байз... 10 ийн түлхүүр зөв эргэх журмыг заадаг шугам зургын багш нар маань боолын цалинтайгаа үлдэх нь ээ дээ монгол улсад хөдөлмөр эрхэлдэг хүн баймаар сан..