Л.Энх-Амгалан: Багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Enh-Amgalan said/4678.jpg

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.03.10/ багш нарын цалинг "үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо" руу шилжүүлэх талаар мэдээлсэн. Ингэхдээ багшийн цалин сурагчдын сурлагын үр дүнгээр хэмжигдэнэ. Сайн багш өндөр цалин авна харин муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих зайлшгүй шаардлага байгааг онцолсон. Гэвч тус мэдээлэл нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлийг хүртээд байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр ташаа ойлгогдохоор ярилцлага өгсөндөө уучлалт хүсч, залруулга хийжээ. Тэрбээр "Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно.

Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цалин гэдэг үр дүнгийн хэмжүүр байх ёстой, сургаж чадаагүй ч авдаг зүйл биш байхаа, харин ахиц дэвшил гаргаж ажлаа хэрхэн гүйцэтгэсний шалгуур нь л шударга байх хэрэгтэй цаасаар дүгнэж хэлбэрдэхгүй байгаасай даа...

  • З
    Зочин

    Сурлагын чанар хүүхдийн хөгжил төлөвшилд олон хүчин зүйл нөлөөлдөг .Бүхнийг ганц багшид даатгаад цалин хөлсөөр нь дарамтална гэдэг зөв үү.Наана чинь гэр бүл нийгмийн орчин гэдэг маш том нөлөөллийн орчин байгаа шүү дээ.Сайд аа!

  • З
    Зочин

    Энэ ёстой буруу бодлого байна хэн ч бага цалин авахыг хүсэхгүй .тиймээс өндөр цалин авахын тулд зөвхөн өндөр дүн тавих л хэрэгтэй болох нь өндөр дүн авсан хоосон толгойтой сурах эрмэлзэлгүй хүмүүс болох байлгүй