Ч.Тамираа: Сошиалд лайв хийж буй эмэгтэй ачаа бараагаа 4-5 дахин дутуу мэдээлсэн

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
20
legacy:post/3.1/NewFolder/MPA_6677.jpg

Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээлэл хийлээ. "Чингис хаан" олон Улсын нисэх буудлын гаалийн газрын дарга Г.Баасандорж "Сүүлийн үед сошиал орчинд цацагдаад байгаа мэдээллийг товчхон танилцуулах ёстой байх. Өнгөрсөн 7 хоногт сошиалд мэдээлэл цацаад буй эмэгтэй 19 гаруй тонн бараагаа мэдүүлсэн. Ингээд өнгөрсөн гурав дахь өдөр бараанд нь шалгалт хийхээр болсон боловч тухайн мэдүүлэгч эмэгтэй дуудахаар ирэхгүй. Ирэхээрээ шалгуулахгүй байсан. Улмаар хуулийг тайлбарлаж, өнгөрсөн баасан гаригт ачаа барааг шалгах ажиллагааг эхлүүлсэн. 350 ачаа барааг шалгасан. Үлдсэн 122 ачаа барааг нь шалгах гэсэн боловч одоо хүртэл ирээгүй байна" хэмээлээ.

Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир "Сошиалд лайв хийгээд байгаа иргэн Ю нь бараагаа гаальд мэдүүлсэн боловч хяналт шалгалтын явцад дутуу мэдүүлсэн байна. Ингэхдээ 4-5 дахин дутуу мэдүүлсэн байна. Тодруулбал, иргэн Ю-тай холбоотой 307 ачаа барааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Дахиад цаана 122 ачаа бараа байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Ирээд бараагаа шалгуулаад ав гэхээр ирэхгүй байна. Тэгээд лайв дээрээ хяналт шалгалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого их хийж байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өнөөгийн байдал хаа хаанаа хүнд байгаа боловч энэ бараа оруулж ирж байгаа хүмүүс арай далимдуулаад байна шүү.Тамир гэгч ажлаа сайн мэдэж маш ойлгомжтой тайлбар хийлээ ,орилж хашгираад лайв хийнгүүт татваргүй гаргана гэж тооцоолсон байх нь

  • З
    Зочин

    neg uchirtai boloood l sensatslaj bgaad baraagaa tatvargui avah hesen bh! yadarsan irged geh neriiin dor mash ih huuli bus yum aaa avdag baih daa!!! ted zah deer bolon online-r baraagaa zarahdaaa yamarch NUAT-iin barimt ogohgui neg ch tugrugnii tatvar tuluhgui zardag boz dee