Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:bathuu/274134191_526567402428653_4535815395788505021_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 14–ний өдрийн 10 цагт товлосон байсан. Гэвч шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй бөгөөд шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлууллаа.

Дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.