МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас шалгаж байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:post/3.1/NewFolder/IMG_7969.jpg

Гэрэл зургийг mpa.mn

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг иргэдээс ирсэн гомдлыг дагуу шалгаж байгаа аж.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ, Хөндлөнгийн аудитын газраас санхүүгийн шалгалт орсон гэх мэдээлэл байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Сануулахад, тэрбээр жилийн өмнө МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож байв.