Энэ жилийн анхны бороо Дорноговь аймагт оржээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0314/275310762_381273053511852_5484207515758628989_n.jpg

Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 15-нд Дорноговь аймагт энэ жилийн анхны бороо оржээ. Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад бороо орсон талаар УЦУОШГ-аас мэдээлсэн байна.

Харин Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байжээ.