Бейсболын цохиур барьж танхайрсан этгээдийг торгожээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Умаахан зураг/0314/275321184_1884230975100240_4673308410112776056_n.jpg

Гуравдугаар сарын 03-ны 18:00 цагийн үед цахим сүлжээнд нэгэн бичлэг цацагдсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан “Приус-30” маркийн автомашины жолооч, зорчигч нар “Машиныхаа цонхоор хог хаялаа” хэмээн шаардлага тавьсан жолоочийг бейсболын цохиураар зодож, танхайрсан гэх хэрэг гарсан юм.

Тэгвэл тус хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдогч нарт тус бүр 100 нэгжтэй тэнцэх торгох шийтгэл оногдуулсан байна.

legacy:Умаахан зураг/0314/275281565_1877310399108001_3352276103896109350_n.jpg