Багш Л.Цэрэнбадам: “Яасан муухай бичдэг юм“ гэж хэлээд гар руу нь л цохьсон

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 49 сек
100
legacy:hohirogch kino/03.16.03.jpg

Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш сурагчаа зодож бэртээсэн гэх зураг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг дагуулаад байна. Тэгвэл сурагчаа зодож бэртээсэн хэрэгт буруутгагдаад буй 97-р сургуулийн багш Л.Цэрэнбадамаас тодруулга мэдээлэл авлаа.

-Тухайн хэрэг хэзээ болсон бэ. Таны хувьд ямар шалтгааны улмаас сурагчдаа гар хүрсэн юм бэ?

-Манай анги өглөөний 8 цагаас ордог. Тухайн хүүхэд нэлээн холоос сургууль руугаа ирдэг учраас өглөө 7 цаг гэхэд сургууль дээр ирчихсэн байдаг. 7-8 цагийн хооронд би сурагчтайгаа тулж ажилладаг. Өчигдөр 10 цагийн үед Монгол хэлний хичээл орсон. Хичээл орж байх үед би тухайн хүүхдийн хажууд очихдоо гарт нь хүрсэн нь үнэн. Гэхдээ би цахим сүлжээнд тавьсан зургийг хараад гайхсан. Би тийм болтол нь цохиогүй. "Яасан муухай бичдэг юм" гэж хэлээд үзэг барьж байсан гарт нь хүрсэн юм.

-Зурагнаас харахад хүүхдийн гар нэлээн улайж, бэртсэн байсан шүү дээ?

-Би тэр зургийг хараад их гайхсан. Хичээл тарахад эмээ нь ирж авсан. Ирж авах үедээ хүүхдийнхээ гарыг хараагүй гэж үү. Хэрэв тухайн үед гар нь бэртсэн байсан бол эмээ нь тэр дороо эргэж ирэхгүй яасан юм бол гэж гайхсан. Оройн 22 цаг орчимд тухайн хүүхдийн ээж залгаж, хүүхдэд нь гар хүрсэн байна гэж надад хэлсэн. Ээж нь "Хүүхдээсээ лавлаж асуусан. Та манай хүүхдийн гар руу цохьсон байна" гэсэн. Би гар руу нь цохьсон асуудалд буруугаа хүлээсэн. Би яваад очьё гэж хэлсэн л дээ. Хүүхдэдээ анхаарал тавьж, дараагаар нь миний асуудлыг ярья гэж би хэлсэн.

-Тэгэхээр та тухайн хүүхдийг бэртээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох уу?

-Би гуч гаруй жил боловсролын байгууллагад ажилласан хүн. Тухайн үед ээжийнх нь уурлах надад чухал биш байсан. Би эх хүний хувьд эхний ээлжинд хүүхдийнхээ эрүүл мэндийг л бодсон.

-Цагдаагийн байгууллагаас тань руу холбогдож тайлбар авсан уу?

-Үгүй.

-Та сурагчийнхаа гар руу цохьсон гэж байна. Энэ нь багш хүний хувьд байж болох асуудал уу?

-Тийм зүйл байхгүй. Би энэ үйлдэлдээ эцэг, эхчүүдээс уучлалт хүсэж байгаа. Гэхдээ би тухайн зургийг хараад үнэхээр гайхсан. Би өөрөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа.

ШУУД ҮЗЭХ:

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Телевиз радиогоор сэвэх асуудал биш шүү дээ Аав нь үдээсээ үдэж чадахгүй байж яаж сурах вэ дээ гэж хэлж байснаас үзвэл хүүхдээ ер урагшлах ахиулах хүн биш Хойш чангаах хүн Багш өглөө 7 цагт ирдэг хүүхдүүдтэйгээ маш сайн ажилладаг хүн байна даа Хүүхэд нохойн хэрүүл дуусдаггүй учраас хүнд биш бол хэрэгсэхгүй үлдээх харсан ч хараагүй юм шиг байх нь хүүхэд тэвчээр хатуужилтай болоход нөлөөлдөг

  • З
    ЗОЧИН

    Байж байгаа царайгийг нь. маскаач зөв зүүчихэж чадахгүй. Улс монгол улсын иргэдийн хүүхдийг зөв эрүүл орчинд өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. Ийм багш гэж хэлэхэд хэцүү хүнэнцэрүүдээр доромжлуулж зодуулж байна гэдэг чинь боловсролын яам маш урт удаан хугацаанд ажлаа хийхгүй байсны тэмдэг. Энэ багш гээд байгаа хүний боловсрол юу байна?

  • З
    Зочин

    Одоо ингэж сүржигнэхээ боль. Ядаргаатай юмаа, тийм бол гэртээ хүүхдээ хараад боловсрол олго, бүх зүйлийг сургууль, цэцэрлэгт нь даалгачаад хуцахаа боль.

  • З
    ЗОЧИН

    ЯАСАН МУУХАЙ БАГШ БЭ. МОНГОЛЫН БАГШ НАРЫН ТҮГЭЭМЭЛ НҮҮР ЦАРАЙ. НЭГ ҮГЭЭР ТОВЧХОН ХЭЛБЭЛ ОРК. ДАНДАА ХӨДӨӨНИЙ БОЛОВСРОЛГҮЙ МАНГАР ЮМ НУУД. ХҮҮХДИЙН СЭТГЭЛ САНААГ ХЭРХЭН ШАРХЛУУЛЖГЭМТЭЭЖ БАЙГААГАА Ч ОЙЛГОХГҮЙ ЭНЭ ТӨРЛИЙН "БАГШ" УААНТАЙ ЮМНУУД ИХЭНХИ НЬ. ИНГЭТЛЭЭ ЗОДООГҮЙ Ч ГЭХ ШИГ ЕР НЬ ГАР ХҮРЧ ХҮНИЙ ХҮҮХДЭД БОЛОХГҮЙ. АНУ-Д ӨӨРИЙН ХҮҮХЭДДЭЭ Ч ГАР ХҮРВЭЛ ХУУЛЬТАЙ ЭЦЭГ ЭХ БАЙХ ЭРХИЙГ НЬ ХАСДАГ БИЗДЭЭ,САЙДАА

  • З
    ЗОЧИН

    ЯАСАН МУУХАЙ БАГШ БЭ. МОНГОЛЫН БАГШ НАРЫН ТҮГЭЭМЭЛ НҮҮР ЦАРАЙ. НЭГ ҮГЭЭР ТОВЧХОН ХЭЛБЭЛ ОРК. ДАНДАА ХӨДӨӨНИЙ БОЛОВСРОЛГҮЙ МАНГАР ЮМ НУУД. ХҮҮХДИЙН СЭТГЭЛ САНААГ ХЭРХЭН ШАРХЛУУЛЖГЭМТЭЭЖ БАЙГААГАА Ч ОЙЛГОХГҮЙ ЭНЭ ТӨРЛИЙН "БАГШ" УААНТАЙ ЮМНУУД ИХЭНХИ НЬ. ИНГЭТЛЭЭ ЗОДООГҮЙ Ч ГЭХ ШИГ ЕР НЬ ГАР ХҮРЧ ХҮНИЙ ХҮҮХДЭД БОЛОХГҮЙ. АНУ-Д ӨӨРИЙН ХҮҮХЭДДЭЭ Ч ГАР ХҮРВЭЛ ХУУЛЬТАЙ ЭЦЭГ ЭХ БАЙХ ЭРХИЙГ НЬ ХАСДАГ БИЗДЭЭ,САЙДАА

  • З
    Зочин

    багш нар дандаа хүүхдийн биенд хүрдэг. ер нь хүний биенд хүрэх ямар ч эрх байхгүй. манай хүүхдийг багш нь хичээл хийгээгүй гэж үзгээр толгойгийг нь чичлээд нүд рүү нь үзгээрээ золтой л гэмтээсэнгүй.муу муудаа дээрэлхүү муу нь гадсандаа дээрэлхүү. тийм багш нарт хүүхдүүд маш дургүй. сургуулиа төгсөөд ч мартадгүй дүргүй нь хүрдэг хэвээр баыйдаг. хүний сэтгэл санаанд муу зүйлийг бий болгож тийм багш нар сургууль цэцэрлэгт биш шорондоо байвал таарна.

  • З
    Зочин

    багш нар дандаа хүүхдийн биенд хүрдэг. ер нь хүний биенд хүрэх ямар ч эрх байхгүй. манай хүүхдийг багш нь хичээл хийгээгүй гэж үзгээр толгойгийг нь чичлээд нүд рүү нь үзгээрээ золтой л гэмтээсэнгүй.муу муудаа дээрэлхүү муу нь гадсандаа дээрэлхүү. тийм багш нарт хүүхдүүд маш дургүй. сургуулиа төгсөөд ч мартадгүй дүргүй нь хүрдэг хэвээр баыйдаг. хүний сэтгэл санаанд муу зүйлийг бий болгож тийм багш нар сургууль цэцэрлэгт биш шорондоо байвал таарна.

  • И
    Иргэн

    Үүнд багшид буруу байхгүй. Хүүхдүүдээ эцэг эхчүүд хүн шиг харж бай!!! Байнга шалчигнаж багшийг буруутгахаа урьдал болгоно. Хүүхэд чинь нийгэмшихгүй, яг та нар шиг арчаагүй болно. Багш ганц, 2 ёврох байнаштээ. Биднийг багад шугмаар цоихи, сандал өргүүлэх зэргээр шийтгэдэг л байсан. Муу юм болоогүй л байна.

    • Z
      Zochin

      Tm shuu. Het surjigneh ym. Yu ch surahgui anhaarahgui hicheel uimuulne tm bj hunii erh yrina. Mongolchuudiin hamgiin tom teneglel bol neg l ih erh yrisan. Uurgee ogt uhamsarladggui. Surj bgaa huuhdee bs uureg gj bgaa shdee. Gants ywrood l bzde yun surtei ym. Odoonii huuhduud aimar humuujilgui. Duraar ni bailgasnii gai. Bi neleed suul uyiin huuhed gsn hedii ch bi bagsh daa zoduuldag l bsn. Aaw eejid helwel bgashiinha ugend orsngui gj dahiad zoduuldg blaa

  • З
    Зочин

    Бидний үед энэ бол юу ч биш шүү дээ.Ээж аав нэмээд зоддог байсан.