Нийгмийн ажилтан Б.Хашчулуун: Хүүхдэд гар хүрсэн багшид хариуцлага тооцно, сургууль хүүхдийнхээ талд зогсоно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:9.11/03,16,04.jpg

Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш сурагчаа зодож бэртээсэн гэх зураг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг дагуулаад байна. Тэгвэл сурагчаа зодож бэртээсэн хэргийн талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Хашчулуунаас тодрууллаа.

-Гэмтсэн сурагчийн ар гэртэй та бүхэн холбогдсон уу. Тус асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Юун түрүүнд манай багш ёс зүйн асуудалд холбогдсонд албан ёсоор сургуулийн захиргаанаас эцэг, эхчүүдээс хүлцэл өчиж байна. Болсон үйл явдлын талаар мэдээллийг бид өчигдөр орой авсан. Өнөө өглөө багшийг дуудаж уулзсан. Тухайн хүүхдийн эцэг, эхтэй уулзахаар холбогдсон.

-Сурагчдаа гар хүрсэн багшид ямар хариуцлага тооцох вэ?

-Засгийн газрын 33 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг баталсан байдаг. Мөн 2018 онд батлагдсан БШУ-ны сайдын ЕБС-ийн багш, ажилчдын ёс зүйн дүрэм бий. Сургуулийн ёс зүйн зөвлөл асуудлыг судална. Энэ дагуу тухайн багшид хариуцлагын арга хэмжээ авна. Дараагаар хүүхдийн асуудалтай холбоотойгоор сургуулиас авсан арга хэмжээ сэтгэлд нийцэхгүй тохиолдолд дараагийн шатны хууль хяналтын байгууллагад хандаж болно. Энэ асуудалд сургууль хүүхдийнхээ талд зогсоно.

ШУУД ҮЗЭХ:

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Т1

    Солонгост хүүхдүүдийг багш нь хүмүүжүүлж алгасах, саваа модоор шилбэ рүү нь зоддог юм билээ. Буруу юм хийвэл шангаа хүртэх хэрэгтэй битгий солиор. Өөрт нь хэрэгтэй ... эсвэл нөгөө кофе хүний толгой дээр асгадаг маанаг хүүхдүүд л олон болох байх даа

  • З
    Зочин

    7 хон настай хүүхдэд гар хүрдэг багшийг ажлаас нь халах хэрэгтэй тэр бол багш биш, Одоо үед зодож биш ухааруулж хүмүүжүүлдэг болсон үе