Сурагчаа зодож бэртээсэн багшийг ажлаас нь чөлөөлөх дүгнэлтийг гаргалаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
20
legacy:hohirogch kino/03.16.03.jpg

Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш сурагчаа зодож бэртээсэн асуудал гарсан.

Тус асуудаллтай холбоотойгоор өнөөдөр 97-р сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдлаа. Хурал эхлэхээс өмнө Л.Цэрэнбадам багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Үүний дагуу сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж хэдхэн минутын өмнө дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд тухайн багш нь багшийн ёс зүйн зөрчил гаргасан мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн зэргийг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлөх дүгнэлт гарган сургуулийн захиралд хүргүүлжээ. Эцсийн байдлаар ажлаас чөлөөлөгдөх шийдвэрийг сургуулийн захирал гаргаж албажуулна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Багш нар хүүхдэд юм сургах гэж хичээх хэрэггүй.40 минутанд нь заасан болоод цалингаа аваад явж бай.Эцэг эх нь бусдыг нь даагаад сургана биз

  • И
    Иргэн

    Нгээд 1 сайн багшаа алдлаа. Хэн ч багшлах сонирхолгүй болно. Худлаа хүүхдээ өмөөрсөн хамуутай толгойнууд, хэзээ ч юу ч ойлгохгүй төгсөнө. Монголчууд нийгмээрээ солиорчихож, яагаад гэвэл ядуу сэтгэхүйтэй тул. Хэдэн сэтгүүлчид малын сэвс дээр цугласан хэрээ шиг шаваад хүнийг бүлтэгнүүлнэ. Гэтэл луйварчид, хулгайчдын тухай тун чимээгүй. Монголчууд арчаагүй, ядуу, гуйлгачин амьдрахаас өөр арга алга даа.