Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 95 тохиолдол батлагдаж, коронавирусний шалтгаалант нас баралт бүртгэгдээгүй
00

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 95 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 59 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 36 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн – 176
Хүндэвтэр – 461
Хүнд - 75
Маш хүнд – 15 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 2427 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 727 иргэн байна.



