Хаан банкны салбарт санаатайгаар гал тавьсан этгээдийг хайж байна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/0316/275471875_677721496687962_609519980073638951_n.jpg

Энэ сарын 15-ны өдөр 22:00 цагийн үед Баян-Өлгий аймаг дахь хаан банкны тооцооны төвийн ATM-ны өрөөнд гаднын этгээд нэвтэрч гал тавьсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Юүдэнтэй цамц, хар үүргэвчтэй этгээд байсан гэсэн мэдээлэл байна. Мөн тухайн этгээдийг эрэн хайж байгаа аж. Мөн хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд тухайн этгээд ATM-ээс мөнгө аваагүй гэв.