Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 77 тохиолдол батлагдаж, 16 хүний биеийн байдал маш хүнд байна
00

Гэрэл зургийг mpa.mn
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 77 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 57 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 20 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн – 167
Хүндэвтэр – 395
Хүнд - 76
Маш хүнд – 16 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 2274 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 654 иргэн байна.



