50 настай иргэн Ч.Ганбаяр 6500 км-ийн алхалт хийж, 21 аймгийг тойрохоор замдаа гарлаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:post/3.1/NewFolder/NewFolder/MPA PHOTO2022 (5 of 5).jpg

Өнөөдөр Монгол цэргийн өдөр /2022.03.18/ тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан иргэн Ч.Ганбаяр Сүхбаатарын талбай дээрээс 6500 км-ийн алхалт хийхээр замдаа гарлаа. Түүний хувьд 21 аймгийг алхаж тойрох аж. Ингэхдээ аяллаа есдүгээр сард дуусна гэж тооцож буй юм. Иргэн Ч.Ганбаяр нь 50 гаруй настай ба сэтгэл зүйгээ 3-4 жил бэлдсэн гэнэ.

Тэрбээр аяллаа Төв аймгаас эхлэх юм байна.