Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ: 500 мянган төгрөгийн 294 азтан тодорчээ
00

Өчигдөр /2022.03.21/-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны хоёрдугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 30,240,220 баримт хамрагджээ. Үүнээс:
3 сая төгрөгийн 3
1,5 сая төгрөгийн 21
500 мянган төгрөгийн 294
100 мянган төгрөгийн 2740
30 мянган төгрөгийн 27275 баримт тохиролд таарч азтан болсон байна.



