Гэр хорооллын цахилгааны хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болно

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:11.22 yanja/234345.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор "Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00- 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг:

- 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,

- 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,

- Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь гэх байдлаар хөнгөлсөн.

Тус хөнгөлөлт нь ирэх сарын 1-ний өдөр дуусгавар болж байгаа юм.