Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 35 хүнээс халдвар илэрч, нас баралт бүртгэгдээгүй
00

Гэрэл зургийг mpa.mn
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 35 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 18 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 17 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн – 144
Хүндэвтэр – 318
Хүнд - 83
Маш хүнд – 20 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 1919 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 565 иргэн байна.



