ЭМЯ: 46 хүнээс халдвар илэрч, нас баралт бүртгэгдээгүй

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/514541.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 46 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 32 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 14 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 161

Хүндэвтэр – 272

Хүнд - 57

Маш хүнд – 18 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 1558 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 508 иргэн байна.