ОХУ Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:0317/275103078_5024794404233464_8526650806510328550_n.jpg

ОХУ энэ сарын 30-аас эхлэн Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцалж байгаа талаар тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Мэдэгдэлд "ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусын халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб (Оперативный штаб по предупреждению завоза и распространению новой коронавирусной инфекции) 2022 оны 3-р сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас эхлэн Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн" гэжээ.