Б.Цэнгэл:“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр“ санхүүгийн үзүүлэлтээрээ “дефолт“ зарлах хэмжээнд байгаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
20
legacy:tobzg/hd.jpg

Төрийн өмчийн хорооноос Хөтөлийн цемент шохойн ХК-ийн хувьчлалыг цуцалсан шийдвэрийг танилцууллаа. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Компанийн ажил хэвийн явдгаараа явж, ажилчид нь айх аюулгүй ажиллах ёстой. Бид "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн үйл ажиллагааг дэмжих зорилготой. Сүүлийн үед барилгын материалын хангамж тасалдаж байгаатай холбогдуулан хүндрэлүүд гарах болсон. Тиймээс "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн ид шидийг үзэх шаардлагатай байна.

Мөн тус үйлдвэрийн Хөгжлийн банкнаас авсан зээл маш хүнд ангилалд байгаа. Үнэнийг хэлэхэд санхүүгийн үзүүлэлтээрээ энэ үйлдвэр нь "дефолт" зарлах хэмжээнд байгаа. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 800 гаруй хүн ажилладаг. Энэ бүх хүний эрх ашгийн асуудал ч яригдана. Тиймээс маш их үүрэг хариуцлага оногдож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр хувийн өмч руу дайрч, авч байгаа асуудал огт биш" гэлээ.

"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК нь жилийн дөрвөн улирал 24 цаг тасралтгүй ажилладаг. Гол зорилго нь Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг технологийн шохойгоор хангах үүрэгтэй. Гэтэл Хөгжлийн банкны зээлээс үүдэн үндсэн үүргээ хангах байдалд хүндрэл үүсч байгаа талаар албаныхан хэллээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    РД:2641984 "Цементшохой"ХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй: Нэг. РД:6307582"Гриндинг Процесс ХХК түүний үүсгэн байгуулагч Баалайхүү овогтой Батбилэг тодруулбал хуучин үйлдвэрийн алдартай Баалайхүүгийн хүү, Хоёр дахь нь РД:5268052"Хөтөл" ХХК түүний үүсгэн байгуулагч нь Мижид овогтой Бөх-Очир гэсэн хүн байх юм. /Улсын бүртгэлээс лавлахад/ Энд яригдаж буй өв зөлгөмжлагч Тулга харагдахгүй байх юм.

  • З
    зочин

    Эрдэнэбилэг гэдэг хүнд өрмөө өгчихөөд өрөө аваад үлддэг..... Энэ улс гэдэг юу ч хийгээд байгаа юм мэдэхгүй юм даа