ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: Бид Монгол Улс болон АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
30
legacy:Умаахан зураг/0325/275700368_1326562417862930_8552457693343956907_n.jpg

ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Тодруулбал, гадаад улсын элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж буй.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас эсэргүүцэл илэрхийлэн, ноот бичиг илгээхээсэн.Тэгвэл ОХУ-ын Элчин сайдын яамнаас АН-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Эрхэм хүндэт Монголын Ардчилсан намын гишүүд ээ.

Монгол Улсын болон танай АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлийг бид олж харахгүй байна...Украины улс төрийн тогтолцооны онцлог нь Монгол Улстай ч, танай намтай ч хамаагүй. Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Венийн конвенцыг зөрчиж буй үндэслэл хаана байна вэ. Үүний ядаж нэг жишээг Америк хүний мэдэгдэлд хэлээрэй. Бидэнд биш...

Эрхэм хүндэт АН-ын удирдлагын төлөөлөгчид Оросын талын байр суурийг сонсоход бэлэн байгаа бол бид тайван найрсаг орчинд харилцахад бэлэн байна” гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    монгол улсад бүх зүйл орвонгоороо худлаа боллоо энэ ардчилал ардчилсан нийгэм хувийн өмч энэ тэрээ цаашаа дургүйгээ хүрвэл тусгай зөвшөөрлүүдээ цуцлаад хураагаад авчихна газруудаа дээрэмдээд авчихна үүнийгээ төрийн өмч олон түмний хөрөнгө энэ тэрээ гэдэгч цаг дээрэээ хаана ядарсан хүнд очвоо бүгд худлаа нгн бүхнийг хүрэлсүх эхлүүлээд оюунэрдэнэ үргэлжлүүлж явна шулуухандаа ард иргэдийнхээ амьдрал цаг хугацаагаар тоглоод яахав хувийн өмч жижиг дунд үйлдвэр хөрөнгө мөнгө ядуу хоосон баян тарган гээд яахав бүгдээрээ тэгш хуучин тогтолцоондоо ороё харин хэлэх хэвлэн нийтлэх хүний эрхийн дээдлэх бүхнээ авч үлдэе хоёр хөрштэйгээ хонь

  • З
    ЗОЧИН

    ҮМХИЙ ОРОСУУД МИНЬ МОНГОЛ УЛСААС ЗАЙЛЖ ҮЗ

  • C
    copy

    Оросын жишээг харвал энэ муусайн хулгайч луйварчид эздийнхээ командыг биелүүлэхгүй бол, бүх насаараа тэдний үгээр явахгүй л юм бол тэдний хулгайлсан долларыг нь хураагаад л авчих юм байна. Ерөөсөө л энэ байсан байх нь. Одоо та бүхэн түүгээр яваа гайг үүгээр Монгол руу дуудаад сууж байгаа луйварчдын үйлдлийг ойлгов уу. Доллартай холбогдсон, тэр тусмаа хулгайн доллартай холбогдсон хэн боловч дураараа хөдөлж чадахаа больдог ажээ. Доллар хэний нэр дээр, хаана ямар банкинд байгаа нь хамаагүй зөвхөн долларын эздийн л мэдэлд байдаг аж. Тиймээс ч тэд долларын хадгаламжтай хэнийг боловч захирч зандарч суудаг аж. Үгэнд нь орохгүй бол хураагаад авчихна. Аугаа хүчирхэг Оросыг хар л даа. Үгэнд нь орсонгүй гээд л хэдэн зуун мянган тэрбум долларыг нь хураагаад авчихлаа ш дээ тэр Америк. Хатуу байгаа биз. Хамгийн товчоор ойлгуулах л гэж үүнийг бичлээ.