БИЧЛЭГ: Зүүн 4 замаас Буянт-Ухаа хүртэл хөнгөн галт тэрэг үйлчилнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Olimpic games/NewFolder/391.jpg

2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой талаар НЗДТГ-аас мэдээлж байсан. Тэгвэл нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд тавдугаар сарын 15-наас эхлэх бөгөөд үүний хүрээнд LRT төслийг эхлүүлэх гэж байна. Тодруулбал, тус төсөл нь 49.4 км бөгөөд гурван үе шаттайгаар хэрэгжих аж. Төслийн нэгдүгээр шугам 2024 оны тавдугаар сарын 30-нд ашиглалтад орох талаар албаныхан мэдээллээ.

Эхний чиглэл:

-Архивын ерөнхий газар

-Буянт ухаа

-IRIS RESIDENCE

-Шинэ хотын захиргаа

-Хүннү молл

-Мишээл

-Гэгээнтэн

-Имарт

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-Нарантуул зах

-Зүүн 4 зам

Сансрын тойрог хүртэл 18.1км 15 буудалтай байхаар төлөвлөжээ.