Малчин айлын өвөлжөө шатаж, 13 бог мал өртжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/5ea252ef36624.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн задгай гэх газарт малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн П-ын 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан. Гал түймэрт 7 ишиг, 6 хурга, нийт 13 бог мал хорогдсон аж.