Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БИЧЛЭГ: Приүс маркийн автомашин цагаан зураас давж эргэснээс эсрэг талд такси барихаар зогсож байсан 3 эмэгтэй осолд өртжээ
60

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-29-ны шилжих шөнө 23:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс Бенз маркийн автомашинтай мөргөлдөж улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарсан. Тус зам тээврийн ослын бичлэг цацагдлаа.



