“Цэцэрлэгийн цонхоор унасан хүүхдийн дунд чөмөг хугарсаныг засаж, гипсдсэн“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:9.11/275494118_375291344270648_4119878316610448654_n.jpg

Өчигдөр /2022.03.29/ Ховд аймгийн тавдугаар цэцэрлэгийн цонхноос гурван настай хүүхэд унасан хэрэг гарсан байна. Өндрөөс унасан охин тус аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад хандахдаа дунд чөмөг хугарсан, тархи доргилттой иржээ.

Энэ талаар тус аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эрхлэгч их эмч н.Цэрэнбадам "Өндрөөс унасан хүүхэд яаралтай тусламжийн тасагт ирсний дагуу манай эмч ажилчид холбогдох шинжилгээнүүдийг авсан. Хүүхдийн биеийн байдал тогтвортой. Эцэг, эхтэйгээ чөлөөтэй ярьж чадаж байгаа. Хүүхэд хамгаалах байгууллага болон ангийн багш, удирдлагууд ирсэн. Давтан шинжилгээнүүдийг авна. Дунд чөмөгний хугаралыг бүрэн засаж, гипсдсэн" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Эвий дээ хүүхэд цэцэрлэгт апулгшй гээд байж байтал, Багш шударга байна тогтолцооныхувьд ямөр байгааг судлаж хариуцлага хүлээлгэх ёстой бүү март! Засаг дарга анхааармаар л байна