ГХЯ: Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:post/3.1/NewFolder/NewFolder/_MPA2573.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.