Машин ачилтын үнийг 60 мянган төгрөг хэвээр нь үлдээлээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Умаахан зураг/0329/218070718_1106597476537715_7094502050455849521_n.jpg

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар автомашин ачилтын төлбөр 60 мянгыг 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа НИТХ-ын даргад өргөн барьсан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулсан.

Тэгвэл тус асуудлыг гуравдугаар сарын 24-нд НИТХ-аар хэлэлцэх байсан ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас саналаа буцаан татжээ. Ингэснээр НИТХ уг асуудлыг хэлэлцээгүй бөгөөд автомашин ачилтын төлбөр 60 мянга хэвээрээ үлдэж байна. Уг төсөл нь Улаанбаатар хот дахь авто зогсоолыг 3 байршилд хувааж бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох байсан юм.

С.Сувдансондор

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дүрэм ээ мөрдүүлж сургах бусдыгаа хүндлэх зэрэг зайлшгүй суулгах ёстой хэвшлүүдийг сургах үүднээс машин ачилт байх ёстой. Тийм шаардлагатай байсан болоод хөгжингүй орнуудад ачилт хийж эхэлсэн байж таарна.

    • З
      Зочин

      Дүрмээ мөрдүүлж... гэж бичнэ