70 настай эрэгтэй есөн давхрын дээврээс унаж нас баржээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0329/267641624_1042555473019335_3416669816774676132_n (1).jpg

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол орон сууцны 9 давхар барилгын дээвэр дээрээс эрэгтэй хүн унасан тухай дуудлага ирсэн байна.

Нийслэлийн Аврах, ангийн алба хаагчдыг очиход тус байрны иргэн Э /70 настай, эрэгтэй/ нь цонхноос 1 дүгээр давхрын орцны хаалганы давцан дээр унаж нас барсан байсан бөгөөд цогцсыг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.