Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БОАЖЯ: Хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 340 га газрыг нөхөн сэргээнэ
00

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюу толгой компанид тавиад байсан. Тэгвэл Оюу толгойн уурхайчид тус газарт нөхөн сэргээлт хийх болсон талаараа мэдэгдлээ.



