Алчууртай охины хагалгаа амжилттай болжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:0317/277753712_112939294696321_5618638637336764658_n.jpg

Б.Чанцалдулам буюу сошиалаар Алчууртай охин гэж нэрлэгддэг охины усжилт ихсэж, харааны мэдрэлийг дарсан нь хараагүй болгох аюултай гэсэн оноштойгоор гадаад улс руу хагалгаанд явсан.

Түүний гавлын саггитал болон дээд ламбдойд заадлууд бэхжиж хаагдсан нь бага тархи, өнчин тархийг доош дарсан. Тиймээс дарагдсан тархийг чөлөөлөх мэдрэлийн хагалгаа, бэхэжсэн заадлуудыг салгаж хэлбэрт оруулах пластик хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай болсон талаар түүний ээж Т.Анударь цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.