Малчин айлын гэр шатсанаас хээрийн түймэр гарчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 - 2021-12-15T112726.139.jpg

Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан-Өндөр” багийн “Баянхайрхан” гэдэг газарт Малчин О-ын 5 ханатай гэр 11:20 цагийн үед шатаж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 11:45 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж, 19:25 цагт түймрийг цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраасан. Албаныханы өгч буй мэдээллээр түймэрт 25000 га хээрийн талбай шатсан байна.