Улаанбаатар-Истанбулын анхны нислэг 08.15 цагт хөөрчээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:miat/277006653_5351106774914234_5600428811608953163_n.jpg

МИАТ ТӨХК компани Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ. Шууд нислэгийн анхны нислэг өнөөдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрсөн байна.

МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүлсэн байна.

legacy:miat/277774950_5351106871580891_4652254343324943518_n.jpg

Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн Лхагва гаригт үйлдэгдэх бөгөөд зорчигч та бүхэн Storepay аппликэйшн ашиглан нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой аж.