Хөвсгөл аймгийн нутагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:10.23/5e7cb34cabe32.jpeg

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн “Эрдэнэтолгой” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 16:17 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:23 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.