Жагсаалд оролцож байсан эмэгтэйн толгой хагарч ГССҮТ-д 2 оёдол тавиулжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:0317/Тамга зурагны-Recovered-Recovered-Recovered copy.jpg

Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус өчигдөр Сүхбаатарын талбайд жагссан. Тэд Засгийн газрыг "Ажлаа хий" хэмээн шаардаж, шаардлага хүргүүлсэн байдаг. Харин уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд тэрээр өчигдөр 18 цагийн үед талбайд жагсаж буй залуустай уулзсан.

Жагсаж байсан залуус ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар руу юм шидэж, эсэргүүцэл илэрхийлсэн. Энэ үеэр үзэл бодлоо илэрхийлж байсан эмэгтэйн биед халдаж, толгойг нь хагалсны улмаас ГССҮТ-д хоёр оёдол тавиулсан байна. Үүнтэй холбогдуулан ЭЦА-наас шалгалт явуулж байгаа гэдгийг тус албанаас мэдээллээ.