ЭЦА: Түр саатуулсан залуусын 4 нь эмэгтэй

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:zamiin tsagdaa/Тамга зурагны-Recovered-Recovered-Recovered copy.jpg

Өчигдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдөл, нийгмийг тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус тайван жагсаалыг өрнүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрийн 04 цаг орчимд залуусыг хүч хэрэглэн тараасан. Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, төрийн тусгай объект руу халдахыг завдсан гэх шалтгаанаар 20 орчим залуусыг түр саатуулан баривчилсан бөгөөд үүнээс 18 хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Прокурорын зөвшөөрөлтэй түр саатуулан шалгаж буй 20 орчим залуугийн дунд насанд хүрээгүй 5 хүүхэд байсныг гэр рүү нь буцаасан байна. Мөн саатуулагдсан залуусын дотор 4 эмэгтэй байжээ.

Саатуулна гэдэг нь хяналттай өрөөнд хорих бус түр саатуулах байранд байлгаж тайлбар мэдүүлэг авч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    хулгай луйвар нь илэрч шоронд суух болзлоо хангасан этгээдүүд, жагсаал нэрээр үймээн самуун цаашлаад иргэний дайнд хүргэж засаг төрийг унагаж ял завших тэгээд өнгөт хувьсгалаар ирак ливи украины араас оруулахыг мөрөөдөж байна энэ бол Элбэгдорж тэргүүтнүүд