ГХЯ: Нью-Йоркт байгаа иргэдийг сэрэмжтэй зорчих чиглэлд анхааруулга мэдээллийг хүргэн ажиллаж байна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:gadaad hariltsaa/1 (15).jpg

Өчигдөр /2022.04.12/ Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах метроны буудалд зэвсэгт халдлага болсонтой холбогдуулан Гадаад хэргийн яам хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа. Тодруулбал ГХЯ-наас "Дөрөвдүгээр сарын 12-ны Мягмар гарагийн өглөөний 08.30 цаг орчим Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт байрлах Сансэт Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нийт 29 хүн халдлагад өртсөн гэж мэдээлж байна. Нью-Йорк хотод 200 орчим монголчууд сурч, ажиллаж амьдардаг.

Манай улсын иргэд уг халдлагад өртсөн тухай мэдээлэл одоогоор ирээгүй. Нью-Йорк дах Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан олон нийтийн газраар явахдаа сонор сэрэмжтэй зорчих чиглэлд иргэддээ анхааруулга мэдээллийг хүргүүлж ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.