Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БНСУ руу зорчиход бүх эмнэлгийн PCR шинжилгээг хүлээн зөвшөөрдөг боллоо
00

БНСУ-руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан зөвхөн Интермед, ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөг байсныг цуцалж, шаардлага хангасан бүх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөг болсныг МИАТ компаниас мэдээллээ.
Иймд БНСУ-руу зорчих иргэд шаардлага хангасан дурын эмнэлэгтээ PCR шинжилгээ өгч, зорчих боломжтой боллоо.



