ГХЯ: Америкийн тал МУ-д биологийн лаборатори байгуулна гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг мэдэгдэж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:gadaad hariltsaa/1 (15).jpg

АНУ-ын талаас Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан гэх мэдээлэл гарч буйтай холбогдуулан ГХЯ-наас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд "Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон. Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Болор

    Бодит байдалд нийцэхгүй, ор үндэсгүй гэж хэлсэн ч нэг л мэдэхэд хийчихсэн байдаг нь АНУ - гийн зан шүү дээ. Бүх үйл ажиллагаа нь өөрсдийнх нь үлдээсэн баримтаар нотлогдоод байхад л " үгүй, бид нар биологийн лаборатори Украйнд байгуулаагүй " гээд гүрийгээд байгаа ш дээ.