Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭСЯ: Энэ сарын 25-наас богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг авч эхэлнэ
00

Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Чех улсын визээс гадна Словак, Швейцар, Эстони, Литва улсын визийг төлөөлөн олгодог.
2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс VFS Global олон улсын визийн мэдүүлэг хүлээн авах төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг хүлээн авч эхэлнэ. Чех улс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тус улсад ирэх гадаадын иргэдээс PCR шинжилгээний хариу, вакцины гэрчилгээ болон эрүүл мэндийн асуумж шаардах зохицуулалтаа цуцалсан болно хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар



