Хамаатныхаа эмэгтэйн аминд хүрчихээд өөрийнхөө амийг егүүтгэхээр завджээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 2022.04.18-ны өдөр 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтэй зүсэгдсэн шархтай нас барсан байна гэх дуудлагын тус аймгийн цагдаагийн газар иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилж, шалгалтын ажиллагааг хийж байна.