О.Гэрэлт-Од: НД-ын багц хуулийн хэлэлцүүлгийг МЗХ бүх газарт зохион байгуулж өгье

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:mzh/JU5A0597.jpg

Монголын Залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр /2022.04.18/ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор НДҮЗ-ийн гишүүдийг томилох сонсгол болсонтой холбоотойгоор МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од мэдээлэл өглөө.

Тэрбээр "Залуучууд Монголдоо сайхан амьдрах хамгийн том хөшүүрэг нь нийгмийн даатгал байдаг. НДҮЗ-д нэр дэвшиж буй 5 гишүүний сонсгол өчигдөр болсон. Хараат бус хөндлөнгийн шинжээчид тухайн нэр дэвшсэн 5 гишүүнийг ажиллах чадваргүй гэх дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн 30 жилийн турш НДҮЗ-д залуучуудын төлөөлөл байгаа учир МЗХ-оос энэ зөвлөлд төлөөллөө оруулж НДС-ийн үр өгөөжийг залуучуудад ээлтэй болгох үүднээс энэ санаачлалыг гаргасан.

НДҮЗ-д залуучуудын төлөөлөл байхгүй учир НД-ийн тогтолцоо залуучуудад ээлгүй байна. Тиймээс УИХ-ын даргад залуучуудын оролцоотой НД-ын багц хуулийн хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах хүсэлтийг хүргүүлж байна. Шаардлагатай бол МЗХ салбар зөвлөлүүдээрээ дамжуулан бүх газарт зохион байгуулж өгье" гэв.