УБТЗ: Тавдугаар сарын 1 хүртэлх бүх вагоны тушаал цуцлагдсан гэх мэдээлэл ХУДЛАА

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:galt tereg/MPA PHOTO 2017-5692.jpg

БНХАУ-ын Эрээний төмөр зам ачаалал ихтэй байгаагаас шалтгаалан тавдугаар сарын 1 хүртэлх бүх вагоны тушаал цуцлагдаж, хөдөлгөөн зогссон талаарх мэдээлэл цахим сүлжээнд гараад байна.

Энэ талаар "Улаанбаатар төмөрзам ХНН"-ээс тодруулахад "Замын-Үүд Эрээний өртөөгөөр экспорт, импорт, дамжин өнгөрөх транзит тээвэр хэвийн явагдаж байгаа. Харин экспорт, импортын тээврийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна" гэлээ.

legacy:post/4.11/278674051_649879949440719_3137828284231159313_n.jpg