“LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй”

Нийгэм
Deegii
Унших: 1 мин 8 сек
30
legacy:lrt/ы.jpg

Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо.

Өнөөгийн байдлаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад хамгийн ихээр нөлөө үзүүлэх гол ажил бол нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах LRT төсөл. Түүнээс гадна нийслэлийн хэмжээний түгжрэлийг шийдвэрлэхийн тулд дүүрэг, хороо ч мөн дотооддоо тулгарч буй асуудлаа хэлэлцэж, холбогдох алба, газруудад хэрэгжүүлэх ажлын санал, хүсэлтээ хүргэснээр тухайн ажил цаашдын төлөвлөгөөнд тусгагдаж, хэрэгжих боломжтой болно. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засаг дарга нар хороондоо тулгарч буй асуудал, нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд хорооны хэмжээнд авч болох арга хэмжээний талаар санал солилцлоо.

legacy:lrt/айж.jpg

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн: Автобус хоорондын хугацаа урт, автобус хүйтэн, бас эвдрэлтэй байдаг учраас хотын алслагдсан хороодын иргэд ажил, гэртээ ирж очиход хүндрэлтэй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн 14 болон 20 дугаар хороо зэрэг алслагдсан хороод руу хөнгөн галт тэрэг явуулдаггүй юмаа гэхэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хоорондын зорчих цагийг ойртуулж, автобусны буудлуудыг сайжруулах хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж: Асуудлыг илүү том зургаар хармаар байна. Улаанбаатар хот бол хөгжиж буй улсын нийслэл. Орон сууцууд тийм ч өндөр биш байгаа энэ байдлыг ашиглаад, гүүрэн замуудыг яаралтай хийж, дэд бүтцүүдээ сайжруулах хэрэгтэй. LRT бол зөв төсөл, тиймээс иймэрхүү төслөө иргэд, олон нийтэд сайн тайлбарлан таниулах нь зүйтэй.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    УХААНТАЙХАН ШИЙД ГАРГАЖ СУР

    ҮҮНИЙГ НИСЭХЭЭС САНСАР ХҮРТЭЛ ТАВИНА ГЭЛЭЭ,ЯАРМАГААС ЭХЛЭЭД ХАН-УУЛ ДҮҮРЭГ ОРОХ ЗАМ БОЛ ТҮГЖРЭЛ ИХТЭЙ ЗАМ УГ ЭНЭ ЗАМЫН БАРУУН ЗҮҮН 4 ЗАМ БОЛОН ЯАРМАГААС 7 БУУДАЛ ГЭСЭН ЧИГЛЭЛЭЭР ТАВИБАЛ НИЛЭЭД ХЭМЖЭЭГЭЭР ТҮГЖРЭЛ БУУРАХ БАЙХ ДАА

  • Y
    Yu.Chu

    Энэ хөнгөн галт тэрэг хэрэггүй зүйл. Харин 1-чиг гэсэн уулзвар дээр давхар гарц барь. Та нар нарны болон замын цагдаагийн уулзвар дээрх гүүрийг байхгүй гээд сэтгэ дээ, төсөөл дөө. Түгжрээ бол зөвхөн уулзвар дээр л үүсэж байгаа зүйл

  • Y
    Yu.Chu

    Энэ хөнгөн галт тэрэг хэрэггүй зүйл. Харин 1-чиг гэсэн уулзвар дээр давхар гарц барь. Та нар нарны болон замын цагдаагийн уулзвар дээрх гүүрийг байхгүй гээд сэтгэ дээ, төсөөл дөө. Түгжрээ бол зөвхөн уулзвар дээр л үүсэж байгаа зүйл