ЗГ: Дарханы замын удааширалтай байгаа хэсэгт ЗХЖШ-ыг хүч нэмэгдүүлэн ажиллуулна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:darhanii zam/278722659_774805153453384_3076187273517264505_n.jpg

Улаанбаатараас Дархан-Уул чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Тодруулбал, 2021 оны эцсийн байдлаар гүйцэтгэлийн түвшин багц 1- 95, багц 2- 20, багц 3- 98, багц 4- 8, багц 5-99 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Иймд бүтээн байгуулалтын удааширалтай байгаа хэсэгт ЗХЖШ-ыг хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргажээ. Мөн Ерөнхий сайдын зүгээс Дарханы зам ашиглалтад орох хүртэлх хугацаанд тухайн газарт Ажлын хэсгийг ахалж ажиллах үүргийг ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд өгчээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Зөв шийдвэр байна. Тэр нь дээр. Угаасаа наад ажил нь явахгүй байгаа 2 хэсэг дээр чинь чадал муутай компани шалгарсан болоод ажлаа хийж чадахгүй байгаа биз. Төмөр зам барьсан манай БЦ-ийнхэн техниктэй ч, туршлагатай ч байгаа байх. Тэгээд цэргийн улс тул ажил яралзуулаад өгөх байх.