БНТУ-ын Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Sodbaatar/Тамга зурагны-Recovered.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод ажиллалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол оронд тарьж буй мод, модлог ургамлын төрөл, зүйлийг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэхэд БНТУ-тай хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Талууд энэ чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэхээр санал нэгдэж, хоёр талын хооронд харилцан айлчлал, солилцоог хэрэгжүүлэхээр болсон байна.