ХҮҮГИЙН ААВ: Хоёрхон настай охиноо ахынх нь донор болгох гэж байгаа нь эцэг хүний хувьд маш хүнд шийдвэр байлаа

Нийгэм
Deegii
Унших: 2 мин 51 сек
240
legacy:3 angi suragch/278625919_1031906501063919_2701291597946720210_n.jpg

“Цусны цагаан эсийн хорт хавдар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хагалгаа хийлгэхэд 520 сая төгрөгийн өртөгтэй аж.

Түүнчлэн хүүгийн донор нь түүний хоёр настай охин дүү нь болохоор шинжилгээгээ өгөөд байгаа юм.

Хүүгийн аав Н.Батзул "Бидний гэр бүл Ховд аймагт ажиллаж амьдардаг. Хүү маань 2019 онд цусны цагаан эсийн хорт хавдар гэдэг хүнд оноштой тэмцсээр ирсэн. 2022 оны дөрөвдүгээр сарын хяналтын шинжилгээгээр хүүгийн маань хавдар дахилт өгсөн байна гэж гарсан. Яг аав ээждээ эрхэлж, чихэр жимс идээд гүйх насан дээрээ эмнэлгийн орон дээр эм тан уугаад гурван жилийг өнгөрүүлсэн байна. Цэцэг цэврүү шиг эрхлэх насандаа ийм байдалтай байгаа хүүгээ харах эцэг хүний хувьд сэтгэл зүрх өдөрт хэд нурж байна. Гэсэн хэдий ч бүх зүйлийг дуусгаж болохгүй. Тэмцэх хэрэгтэй. Ахынхаа төлөө дүүгийнхээ төлөө донор болох гээд хоёр сайхан охин минь зогсож байхад эцэг хүн шантрах эрхгүй.

Бид гадагшаа маш олон эмнэлэг рүү хандаж холбогдсон. Улмаар дундаж зардалтайгаар нь Турк улсын эмнэлэг байж таарлаа. Улмаар 500 гаруй сая төгрөгийн чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг нэн яаралтай хийлгэх шаардлагатай болсон. Монголд эмчилгээ байхгүй. Тиймээс хүүгийнхээ төлөө хандивын аяныг өрнүүлж байна. Хэдийгээр хандивын аяныг энэ сарын 19-нд эхлүүлсэн ч 500 сая төгрөгийн захад хүрэх маш хол байна.

Бид байгаа эд хөрөнгөө зараад, ажлын газрын хамт олон, ах дүү хамаатан саднууд дэмжиж байгаа ч тэр их мөнгийг цуглуулахад хугацаа их шаардаж байна. Цаг хугацаа удаж тусам хүүгийн маань биеийн байдал муудаад байна.

Та бүхэн минь чадлаараа туслаарай. Бидний хүч үнэхээр хүрэхгүй байна.

Чөмөг шилжүүлэх хагалгааны донор заавал төрсөн ах, эгч дүү байдаг юм байна. Эцэг эх, ялангуяа эцгийн таарах магадлал тун бага байдаг юм байна.

Хүү маань сульдсан. Алхаж гишгэж чадахаа байсан. Хэвлий хэсэг нь томорсон. Мөн биеэр нь цусан тууралт үүссэн. Мэдээж хоёрхон настай охиндоо мэс хүргэж ахынх нь донор болгох гэж байгаад эцэг хүний хувьд маш хүнд шийдвэр байлаа"

Бидэнд одоо 100 сая төгрөг л байна. 500 сая болгочихвол хүүхдээ аварч чадах нь.

Эмнэлгийн зүгээс донор болсон хүнд ямар ч гаж нөлөө байхгүй гэж байгаа. Гэхдээ хүнээс элэг бөөрийг нь авахаар яадаг билээ. Хос чөмгийг нь авахаар яадаг юм байгаа юм" гэлээ.

Тус гэр бүлд туслахыг хүсвэл Хаан банк 5845426180 Н.Батзул гэсэн дансаар хандив өргөнө үү.

Хүүгийн ээж "Төрсөн эгч дүүс нь л донор болох ёстой. Хүүхэд бага байх тусмаа таарах магадлал нь бага байдаг учир эгч дүү хоёр нь донор болохоор шинжилгээнүүдээ өгөөд явж байна. Монголд шинжилгээний хариу гарсан ч Туркэд бас шинжилгээ өгнө. Тиймээс хоёуланг нь аваад гарна. Эгч нь "Ээжээ би донор болвол миний дүү эдгэнэ тэ. Бөөндөө гоё байна тэ гээд л ярьдаг. Миний хүү сая хавдрын шинжилгээгээ өгөхдөө наркоз нь гарсан юм шиг байгаа юм. "Ээжээ би сүнс харсан. Сүнснүүдтэй амьдарч байгаа юм шиг байсан. Аймар их айсан" гэж ярьсан. Наркоз нь гарахдаа л хүмүүс 2-3 харагдсан юм шиг байна. Цаг хугацаа маш давчуу байгаа учраас хүүд маань чадлаараа туслаарай, Монголчуудаа" гэлээ.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    Чанарын шаардлага хангахгүй юм бүү аваачээ

    Үрсийнхээ эрүүл мэнд хойч үеэ бодож Хятадын чанаргүй бүтээгдэхүүн ахуйн өнгөлсөн гялгар бүрээстэй сав суулга хусуур хоолны хэрэгсэл зэрэгтээ анхаарч баймаар бна. Хуванцар сав, бүрээстэй юм, бал нь нил хор шүү

  • Ч
    Чанарын шаардлага хангахгүй юм бүү аваачээ

    Үрсийнхээ эрүүл мэнд хойч үеэ бодож Хятадын чанаргүй бүтээгдэхүүн ахуйн өнгөлсөн гялгар бүрээстэй сав суулга хусуур хоолны хэрэгсэл зэрэгтээ анхаарч баймаар бна. Хуванцар сав, бүрээстэй юм, бал нь нил хор шүү

  • З
    Зочин

    Үрсийнхээ эрүүл мэнд хойч үеэ бодож Хятадын чанаргүй бүтээгдэхүүн ахуйн өнгөлсөн гялгар бүрээстэй сав суулга хусуур хоолны хэрэгсэл зэрэгтээ анхаарч баймаар бна. Хуванцар сав, бүрээстэй юм, бал нь нил хор шүү

  • А
    Алтаа

    Жаргалсайханы гэр бүлээс хурдан эдгээрэй жоохныгоо сайн сувилаарай хандив илгээв

  • А
    Алтаа

    Жаргалсайханы гэр бүлээс хурдан эдгээрэй жоохныгоо сайн сувилаарай хандив илгээв

  • B
    Bi

    Joohon ch gsn handiw orgow.hurdan edgeerei

  • З
    Зочин

    Тордой Ганболд гуай таныг энэ гэр бүлд хандивын гараа сунган гэдэгт итгэлтэй бна манай гэр бүлийн зүгээс энэ аянд нэгдсэн монголчууд бид олуулаа байхдаа хүчтэй билээ Танай гэр бүлд бүх зүйлс сайханыг хүсьё.

  • Б
    Би

    Ард түмнийхээ баялгийг ганцаараа цөлмөгч минь энэ жаахан хүүхдийн аминд ганц дуслыг нь хандивлачих, чамд буян болно жаахан ч бол

  • B
    Baigalmaa

    Tumurbaatariin ger bulees not bytsaan olgolt 48k xiisen xuuxduud ni xyrdan edgeerei😍🥰

  • Ө
    Өндөр настан

    УИХ-ын гишүүд,ЗГ-ын гишүүд гээд хүмүүс 1,1 сарын цалингаа хандивлахад л болох мөнгө байгаадаа. 1 зүрхний төлөө тиймхэн сэтгэл уриалга гаргаач.

  • Ө
    Өндөр настан

    УИХ-ын гишүүд,ЗГ-ын гишүүд гээд хүмүүс 1,1 сарын цалингаа хандивлахад л болох мөнгө байгаадаа. 1 зүрхний төлөө тиймхэн сэтгэл уриалга гаргаач.

  • З
    Зочин

    сая уншаад хандив хийсэн бага гэж бүү голоорой .

  • П
    Пүрэвсүрэн

    Багахан хандив илгээлээ Хүүд хандивын гараа сунгахыг бүх хүмүүст уриалж бна шүү Олны хүч оломгүй далай гэдэг дээ

  • П
    Пүүжээ

    ЭнэЭМЯам гэдэг газар ядарсан өвдсөн иргэнд даатгалаас тусламж дэмжлэг үзүүлдэггүй юм уу?Монголд эмчилж чадахгүй өвчнийг эмчлэхэд зориулж тусламж үзүүлэх хэрэгтэйш дээ

  • З
    Зочин

    Vr mine ervvl saruul bolnoo bagahaan handiw hiilee

  • N
    N.Ganbat

    hurdan edgeerei.xandib

  • T
    T. D

    Далайд дусал нэмэр орууллаа хурдан эдгэх болтугай

  • З
    Зочин

    bolomj muutaich bagach gsn shiljullee bolomjtoi bolohooroo iluu ihiig shiljuulnee hurdan edgeerei

  • A
    Altaa

    Dalai dusal nemer gj bodon mungu shiljvvlsen. Edgeerei

  • З
    Зочин

    mungu shiljulsen hurdan edgeerei duu mini

  • З
    Зочин

    mungu shiljulsen

  • З
    Зочин

    Хүүхдийн хүнд өвчнийг яаралтай эмчилдэг болоё, хулгайч нарт алдсан юмаа хурааж аваад орчин үеийн эмнэлэг бария аа

  • Э
    Эдгэрнээ.

    Сэтгэлээрэй мөнгө шилжүүллээ.

  • N
    Namuun

    Egch ni ohiniihoo donor bolj baisaan tsusnaas ni esiig ni tuune gesen ug shuu chumug shiljuulne gedeg ni Mongold zunduu l huuhduud ah egchiinhee donor boldog tanai ger buld eruul enhiig husey