Талийгаач реппер Orice-ийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болно

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
10
legacy:post/4.11/4.23/118605695_2681137005492755_237225380154722863_n.jpg

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд реппер Orice буюу М.Алтан-Оргилын шүүх хурал болно. Тус шүүх хурал нь Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурлаар шүүгчид нээлттэй мэдээлэл өгөх юм.

2020 оны долоодугаар сарын 25-нд “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил өндрөөс унаж, гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэн очсон байдаг. Улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт тав хоног хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас барсан юм.