ИНФО: Хэвлэлийн эрх чөлөө ба цахим сэтгүүл зүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 29 сек
10
legacy:Hewleliin erh chuluunii udur/Gol.jpg
legacy:2025/11/Setguulchid.jpg

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2022.05.03/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан UBN.MN сайт хэвлэл мэдээллийн салбар дахь сонирхолтой баримтуудыг уншигч танд хүргэж байна.

legacy:Hewleliin erh chuluunii udur/MGL CHI RUS.gif

Тайлбар: “Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулдаг. Манай улсын хувьд өнгөрөгч 2021 онд хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 5 байраар дээшилжээ. Тэгвэл хөрш хоёр их гүрний хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсын сүүл мушгидаг байна. Тодруулбал, БНХАУ 177, ОХУ 150 дугаар байрт бичигдсэн байна.

legacy:Hewleliin erh chuluunii udur/Rank of Mongolia.gif

Тайлбар: “Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээр манай улс 2002 оноос хойш хэрхэн үзүүлэлттэй гарсныг дээрх инфогоос харж болно.

legacy:Hewleliin erh chuluunii udur/Your paragraph text.gif

Тайлбар: МongoliaOnline буюу www.mol.mn сайтын анхны хувилбар интернэтэд тавигдаж, компьютерийн MN сэтгүүлийн анхны дугаар 1996 оны гуравдугаар сард гарав.

legacy:Hewleliin erh chuluunii udur/Жилд дунджаар сэтгүүлч мэргэжлээр 200 гаруй оюутан суралцаж төгсдөг бөгөөд түүнээс 30 орчим нь л мэргэжлээрээ ажилладаг гэх судалгаа бий.gif

Тайлбар: Монгол Улсад жилд дунджаар 200 гаруй оюутан сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж төгсдөг боловч тэдгээрийн 30 орчим нь л мэргэжлээрээ ажилладаг гэх судалгаа байна.

legacy:Hewleliin erh chuluunii udur/Монгол Улсад хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 171 мэдээллийн сайт бий.gif

Тайлбар: Энэ оны байдлаар манай улсад хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 171 бүртгэлтэй сайт байна.

legacy:Hewleliin erh chuluunii udur/Монголд үйл ажиллагаа явуулж буй 171 сайтын 26 нь редакцын зохион байгуулалттай (1).gif

Тайлбар: Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 171 сайтын 26 нь редакцын зохион байгуулалттайгаар ажиллаж, мэдээ мэдээллээ бэлтгэн олон нийтэд түгээдэг байна.

legacy:Hewleliin erh chuluunii udur/astrid smith.gif

Тайлбар: Жилд дунджаар 25-30 мэдээллийн сайт шинээр нэмэгддэг боловч мөн тооны сайт нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлээс шалтаалан хаагддаг аж.

legacy:Hewleliin erh chuluunii udur/Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дийлэнх хувийг 26-35 насны эзэлж байна (2).gif

Тайлбар: Судалгаагаар хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дийлэнх нь 26-35 насныхан байна.

legacy:Hewleliin erh chuluunii udur/Add a little bit of body text (2).gif

Тайлбар: Иргэдийн мэдээ, мэдээлэл хүлээн авдаг хамгийн чухал эх сурвалжийг олон нийт хэрхэн тодорхойлсон байдлыг цаг хугацааны дарааллаар дээрх инфод бэлтгэлээ. Тодруулбал, 2009 оноос хойш хүн амын дунд интернет цахим орчин мэдээ мэдээллийг хүлээн авах чухал эх сурвалж нь болжээ.